Баян-Өндөр сумын ИТХ-ын санаачлан хэрэгжүүлж буй “Суралцагч хот” хөтөлбөрийн хүрээнд шинэ бүтээн байгуулалт болох “Хайрын цэцэрлэг”-ийг байгуулж, ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэгийг Баян-Өндөр сумын ИТХ болон Хүүхэд, залуучуудын театр хамтран хэрэгжүүлсэн бөгөөд иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай, эерэг орчин бүрдүүлэхэд чиглэж байна. “Хайрын цэцэрлэг” нь иргэд гэр бүл, найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхэд залуучууд ая тухтай орчинд уулзаж, харилцах боломжийг бүрдүүлсэн шинэ өнгө төрх бүхий орчин болжээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь “Суралцагч хот” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад ээлтэй орчин бий болгох, хотын соёл, эерэг харилцааг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлуудын нэг юм.
Цаашид тус орчныг иргэд, хүүхэд залуучууд ая тухтай, зөв боловсон ашиглан, хайр түгээсэн эерэг орчин болгон хөгжүүлэхээр зорьж байна.
|
|
Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал |