СТРАТЕГИ ЗОРИЛГО, ЗОРИЛТ
ЗОРИЛГО 1: Иргэдийн нийтлэг эрх ашиг, сонирхлыг тэгш хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх
Стратегийн зорилт-1: Сумын ИТХ-ын байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулах, иргэдийн оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх
Арга хэмжээ 1.1. Иргэдийн санал, оролцоог шийдвэр гаргах түвшинд бодитоор тусгах механизмыг бүрдүүлэх
Арга хэмжээ 1.2. Иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өргөдөл, санал хүсэлтийг авч, шийдвэрлэх.
Арга хэмжээ 1.3. ИТХ-ын байгууллагын талаар иргэдийн сэтгэл ханамжийг тогтмол судлан, үнэлгээ хийх тогтолцоог бий болгох
Арга хэмжээ 1.4. Багийн ИНХ-ын үйл ажиллагааг сайжруулж, иргэдэд таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.
Арга хэмжээ 1.5. Төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Арга хэмжээ 1.6. Нийтийн сонсгол, хэлэлцүүлэг, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах.
Арга хэмжээ 1.7 .Олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангах, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх
ЗОРИЛГО 2. ИТХ-ын байгууллагын дотоод зохион байгуулалтын
үйл ажиллагааг боловсронгуй болгох
Стратегийн зорилт 2.1: ИТХ-ын байгууллагын хэвийн үйл ажиллагааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
Арга хэмжээ 2.1.ИТХ-ын хуралдааныг зохион байгуулж, хурлаас гарах шийдвэрт хяналт тавьж, оновчтой бодлого шийдвэр гаргах
Арга хэмжээ 2.2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх
Арга хэмжээ 2.3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодын үйл ажиллагааг тогтмолжуулж, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх
Арга хэмжээ 2.4.Нутаг дэвсгэртээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулах
Арга хэмжээ 2.5.ИТХ-аас гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, дүгнэлт гаргах, төлөөлөгч өөрийн тойрогт хийсэн ажлын тайлагналтыг сайжруулах.
ЗОРИЛГО 3.Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, хөгжих ба суралцах
Стратегийн зорилт-3: ИТХ-ын байгууллагын үйл ажиллагааг сайжруулж төлөөлөгчид болон ажлын албан хаагчдын чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх.
Арга хэмжээ 3.1. Сумын ИТХ-ын Төлөөлөгч, Ажлын албаны албан хаагч, ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулах, холбогдох сургалтад хамруулах
Арга хэмжээ 3.2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээ, төлөөлөгчийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд сурталчилах
Арга хэмжээ 3.3. Гадаад болон дотоодын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тэргүүн туршлагыг судалж нутагшуулах
Арга хэмжээ 3.4. Ажлын албанаас Төлөөлөгч, ИНХ-ын дарга нарт мэргэжил арга зүй, удирдлага зохион байгуулалтаар хангах
Арга хэмжээ 3.5. Хурлын ажлын албаны хүний нөөцийн тогтолцоог сайжруулж, чадавхийг дээшлүүлнэ.
Арга хэмжээ 3.6. Ажилтны ажиллах нөхцөлийг сайжруулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах
ЗОРИЛГО 4. Төсөв, санхүүгийн төлөвлөлт, хэрэгжилтийг оновчтой зохион байгуулж, ил тод,
хариуцлагатай, үр ашигтай байдлыг хангах
Стратегийн зорилт-4.1: Төсвийн орлого, зарлагын тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, үр ашигтай санхүүгийн төлөвлөлт, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, хяналт тавих
Арга хэмжээ 4.1. Санхүүгийн ил тод, иргэдийн оролцоонд суурилсан төсвийн төлөвлөлт, баталгаа, хяналтын тогтолцоог бэхжүүлэх
Арга хэмжээ 4.2. Санхүүгийн сахилга хариуцлага, хяналт-шинжилгээ, тайлагналын тогтолцоог боловсронгуй болгох
Арга хэмжээ 4.3. ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхыг сайжруулж, төсөв, санхүүгийн чиглэлээр мэргэшүүлэх
Арга хэмжээ 4.4. Хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд орон нутгийн төсөв, хурлаас гарсан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагаанд хяналт тавих, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх тогтолцоог бэхжүүлэх
Арга хэмжээ 4.5. Төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналын бүх шатанд санхүүгийн сахилга бат, үр ашигтай байлгах.
|
|
Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал |